Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын иргэд олноор гадагш орныг зорьсон бол хүний эрхийг хамгаалагчид болон идэвхтнүүд орон даяар дайчилгааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байна. Энэ жагсаал пүрэв гарагт Тувагийн нийслэл Кызыл хотод үргэлжилжээ.
“Сибирь.Реалии’ сайтын мэдээлснээр, Кызыл хотын Арата талбайд эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Энэ жагсаалыг цагдаагийнхан тарааж, 20 эмэгтэйг саатуулжээ.