Горхи-тэрэлжийн цогцолбор газарт мод тарьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллүүлсэн. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан билээ.

Энэ жилийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих намрын ажлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 2-нд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүлжээ.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын дугуй бургас орчимд өчигдөр /2022.10.02/улиас, хайлаас, шинэс зэрэг 10 төрлийн 4000 гаруй мод тарьсан байна. Уг үйл ажиллагаанд Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуус, багш, ажилчид болон БОАЖЯ-ны хамт олон оролцжээ.