Ж.Мөнхбат долларын үнийн өсөлтийг барьж чадахгүй байгаа ЗГ-т шүүмжлэлтэй хандав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ам.долларын ханшийн өсөлтийг барьж чадахгүй байгаа намын Засгийн газраас хариуцлага нэхэж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ам.долларын ханш 3400-3500 төгрөгт хүрч, талийж өгч байна. Найман жилийн өмнө ам.долларын ханш 1700 төгрөг хүрч байхад би сөрөг хүчний Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар эрх баригчдад сануулж, үнэ ханш, инфляцийг тогтвортой байлгаач гэж улс төрийн акц хийж байсан.

Найман жилийн дараа тэр үеийн ханшнаас хоёр дахин нэмэгдсэн ханштай болж байна. Үүний гол шалтгаан юу вэ? Цар тахал, дайн ярьдаг ч  гол асуудлаа ярихгүй байна. Экспортоо нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авч байна вэ. Арай дэндэж байна шүү’ гэв.