ЭМЯ: Үзлэг шинжилгээнд орсон 314 мянган иргэнээс 189 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик болон  ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл хийлээ.

“Урьдчилсан үзлэг шинжилгээнд хамрагдсан 356 мянга гаруй иргэнээс 314 мянган иргэний үзлэг дуусаж, 41 мянган иргэний үзлэг үргэлжилж байна. 314 мянган иргэнээс  189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 57.9 хувь нь эмэгтэй,  42.1 хувь эрэгтэйчүүд байна” гэв.