Баян-Өлгий аймгийн шатахуун нийлүүлэлтийг “баздаг” Х.Жангабыл 2022.10.13-ны өдөр МАН-д гишүүнээр элсэж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас батлахаа гардан авчээ. Эл үйл явдлын дараа Х.Жангабылийг “2024 онд МАН-аас нэр дэвших бэлтгэлээ хангаж байна, бизнестэй, мөнгөтэй учир эртнээс тохироогоо хийлээ” гэцгээв.
Нэгэн цагт АН-ын гишүүн явсан Х.Жангабылийг МАН нэр төртэй хүлээж авсан нь тус намд мөнгө хэр чухал болохыг илтгэнэ.
Түүний төрсөн ах Н.Бeйбитхан нь аймгийнхаа ИТХ-ын даргаар ажилладаг бөгөөд шатахуун нийлүүлэгч “Рысжан” ХХК-г дүүгийн хамт эзэмшдэг гэх мэдээлэл байна.
“Рысжан” ХХК-ийн хувьд жилдээ төсөвт тэрбум гаруй төгрөг төвлөрүүлдэг, аймагтаа томоохонд тооцогдох компани бөгөөд ах, дүүс аймагтаа бэл бэнчингээрээ дээгүүрт бичигддэг.
2020 оны орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймгаас МАН 23, АН 15, МАХН 1 суудал авсан сөрөг хүчний харьцаа харьцангуй тогтвортой аймгийн нэг. Гэвч АН-ын угшилтай Х.Жангабыл ийнхүү МАН-д элсэж, мөнгөтэй бол урвагч ч байсан ч намдаа элсүүлдэг уламжлал давтагдав.