“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн хөтөлбөр

УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэнэ.

Тус хэлэлцүүлгийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.