“Нянгийн эсрэг эмийн эмчилгээний өнөөгийн байдал эрсдэлт бүлгийн эмчлүүлэгчдэд хэрэглэх онцлог’ сэдэвт сургалт хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг аравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Нянгийн эсрэг эмийн эмчилгээний өнөөгийн байдал эрсдэлт бүлгийн эмчлүүлэгчдэд хэрэглэх онцлог олон эмэнд тэсвэртэй нянгийн тэсвэржилт” сэдэвт хоёр багц цагийн сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад танхимаар 50 гаруй, цахимаар 200 гаруй ерөнхий мэргэжлийн болон нарийн мэргэжлийн эмч, эм зүйч, сувилагч хамрагдаж, тулгамдаж буй асуудлаар ярилцан хэлэлцүүлэг хийжээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.