Хайр дурлалыг өвчин хэмээн F63.9 гэсэн дугаараар бүртгэжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011 онд хайр дурлалыг өвчний бүртгэлд оруулж, албан ёсны F63.9 гэсэн өвчний дугаар хүртэл өгчээ. Тэгэхээр та дурласан бол өвдсөн гэсэн үг юм.

Мэдээж энэ өвчинд эмийн ургамлын ханд, антибиотикийн аль нь ч тус болохгүй. Хэдийгээр халдваргүй ч эмчлэхэд хэцүү өвчин гэнэ. Энэ өвчний улмаас дадал зуршил, дур хүсэл хямардаг нь архидалт, хордох дон, тоглоомын донтой ижил шинжтэй гэж үзсэн байна.

Эмнэлгийн хэллэгээр бол хайр дурлал нь хүний ухамсрын байдал өөрчлөгдөхийг хэлдэг. Энэ өвчний үед бусад өвчний адил шинж тэмдгүүд илэрнэ. Тухайлбал, хайрын объектынхоо талаар байнга бодож санах, гэнэтийн бодлогогүй үйлдэл хийх, сэтгэл санаагаар огцом унах, артерын даралт унах, нойргүйдэх, нойр муудах, толгой өвдөх, өөрийнхөө давуу талыг хэтрүүлэн үнэлэх, өөрийгөө өрөвдөх гэх мэтээр илэрдэг байна.

Тиймээс энэ тохиолдол та сэтгэлзүйчид хандах нь хамгийн зөв гэнэ.