СЭМҮТ таван ажилтандаа байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгожээ

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмч, ажилтнуудынхаа үндсэн цалинг 20-35 хувиар нэмжээ.

Мөн таван ажилтандаа байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгосон байна.  Байрны урьдчилгаагаар шагнуулсан эмч, сувилагч нар орон сууц авахаар гэрээгээ байгуулсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.