Оросын сөнөөгч онгоц Эрхүүд осолдож, 17 хүн амиа алджээ

Оросын цэргийн хүчний СУ-30СМ сөнөөгч онгоц Эрхүү хотын нийтийн орон сууцыг мөргөж, осолджээ. “Ukrinform” сайтын мэдээлснээр ослын улмаас онгоцны хоёр нисгэгчээс гадна 15 энгийн иргэн амиа алдсан байна.

Хэргийн талаар Эрхүү хотын дарга Игорь Кобзев “Сөнөөгч онгоц осолдсон нь үнэн. Хоёр давхар нийтийн орон сууц мөргөсөн. Ослын улмаас гарсан галыг унтраахаар ажиллаж байна” гэжээ.