“Бэхэн зүрх” кино ирэх сарын 18-наас үзэгчдэд хүрнэ

“MGL art media” группийн уран бүтээлчдийн хийсэн “Бэхэн зүрх” уран сайхны кино ирэх сарын 18-наас үзэгчдэд хүрэхээр болжээ.

Тус киноны ерөнхий найруулагчаар найруулагч, жүжигчин А.Баттүшиг, ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нар ажилласан.

Харин киноны гол дүрд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлч, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд нарын залуу жүжигчин тогложээ. Мөн “Бэхэн зүрх” кинонд “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж дүр бүтээжээ.

Ташрамд дурдахад .