Дуучин Шакира нөхрөөсөө салж, уран бүтээлээ хийж эхэллээ

Колумбын дуучин 45 настай Шакира 11 жил хамт амьдран, хоёр хүүхэдтэй болсны дараа хөлбөмбөгчин нөхрөөсөө тусдаа амьдрах болсон. Тэдний салалтын шалтгаан нь Пике гэр бүлээс гадуурх харилцаатай  гэх мэдээлэл.

Дуучин Шакира Испанийн хөлбөмбөгчин Пикегээс салсныхаа дараа хийсэн анхны шинэ уран бүтээл энэ сарын 20-нд цацлаа.

Дууны дахилтад үргэлж олны анхаарлын төвд байхыг хүсдэг, хайртаа бүсгүйгээ тоодоггүй, хүйтэн залуугийн тухай өгүүлжээ. Мөн “Чи өөрийгөө дөвийлгөх эмгэгээсээ болж намайг орхисон. Бид ямар сайхан байсныг чи мартжээ. Бид салахаас өөр аргагүй болсон. Хайр дурлал минь үнс болон хувирсан” гэхчлэн түүний шинэ дуу үргэлжилнэ.  Энэ нь  салсан нөхөр Пикед зориулсан гэж шинжээчид үзэж байгаа аж.