ЭТТ: Б.Ганхуяг захирал ажлаа өгөөгүй

Засгийн газрын өчигдөр/2022.10.26/-ийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон.
Засгийн газрын эрх бүхий төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь халж, тамга тэмдгийг нь хурааж авсан гэх мэдээлэл ташаа аж.
Энэ талаар тус компаний хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад  “Манай компани болон удирдлагийн багийнхан Засгийн газрын тогтоолыг дэмжиж, Ажлын хэсгийн дарга, бүрэн эрхт төлөөлөгч, гишүүдтэй бүх түвшинд хамтран ажиллаж байна. Б.Ганхуяг захирал ажлаа өгөөгүй, ажлаа хийж байна. Компанийн бүхий л үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна’  гэв.