Гуравдугаар улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Энэ улиралд 1,100,926 иргэнд 65 сая төгрөгийг буцааж өгөх юм байна.
Буцаан олголтоосоо 18,290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын зэрэг албан татвараа төлжээ.
2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард өгөх журамтай билээ.
Татварын хууль тогтоомжоо хэрэгжүүлж, далд эдийн засгийг бууруулахад оролцож, худалдан авалт бүрээсээ төлбөрийн баримтаа авч байсан иргэддээ баярлалаа.