Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд гал түймрийн 36, аврах ажиллагааны 27, нийт 63 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 865 сая төгрөгийн өмч хөрөнгө авран, цасанд боогдож суусан 294 автомашин, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 2022 он гарсаар 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1527, ой хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 182 нийт 1715 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 21.4%-иар өссөн үзүүлэлттэй байна. Нийт нутгаар цас орж зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан иргэд та бүхэн Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг анхааруулж байна. Эх сурвалж: ОБЕГ