Филиппинд болж буй шуурганы улмаас олон хүний амь эрсэж, аврах ажиллагаа үргэлжилж байна

Филиппинд Налгэ нэртэй халуун орны хар салхины улмаас 48 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй алга болсон тухай тус улсын гамшгаас хамгаалах агентлаг Ням гарагт мэдэгдсэн тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.

Гамшгийн дараа тус мужийн засаг захиргаа аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, гамшигт нэрвэгдсэн иргэдээ хоол хүнс, ундны усаар хангасан байна. Харин хөрсний гулгалт, үерийн улмаас тус мужийн төв замууд нэвтрэх боломжгүй болж хаагджээ. Иймд аврах ажиллагааны явцад Онцгой байдлын албаныханд нэлээд хүндрэлтэй томоохон сорилт болж байгаа юм байна. Филиппинд жилдээ 20 шахам удаа далайн хар салхи эсвэл халуун орны шуурга болдог байна.