ГУРВАН САЙХАН РОТАРИ КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

РОТАРИ хэмээх хүмүүнлэгийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага анх 1905 онд АНУ-ын Чикаго хотод байгуулагдсан түүхтэй.
Ротари нь даян дэлхийд сайн санаа, энх амгаланг бий болгохын төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ёс суртахууны өндөр хэм хэмжээнд өөрсдийн хүмүүнлэгийн үйлчилгээг дэлхийн өнцөг бүрт хүргэдэг, шашин болоод улс төрөөс ангид, ашгийн бус, төрийн бус олон улсын байгууллага юм.
Өнөөдөр Өмнөговь аймагт шинээр Гурван сайхан ротари клуб байгуулагдаж байна, үүсгэн байгуулагч Ц.Баярсайхан болон тус олон улсын байгууллагын 3450 дүүргийн 10-р бүсийн захирагч Т.Болормаа, бүсийн захирагчаар ажиллаж байсан Х.Жамбалмаа, Э.Ганбат нарын хүмүүс шинээр байгуулагдаж буй Гурван сайхан ротари клубын гишүүдийн хамтаар аймгийн Засаг даргатай уулзалт хийж анхны олон улсын сургалтаа зохион байгуулж байна.
Монгол улсын хэмжээнд 17 ротари клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Гурван сайхан ротари клуб нь 18 дахь нь болж байгаа юм.