МАН-ын Удирдах зөвлөл зарим сайд нарыг солих асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товложээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар юу хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч албан бус мэдээллээр зарим сайд нарын асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Боомт хариуцсан сайдыг томилоогүй, мөн зарим сайд нарыг хуучнаар нь үлдээсэн ч солих асуудал улс төрийн хүрээнд яригдаад буй. Тэгвэл энэ удаад Удирдах зөвлөл зарим сайдын томилгооны асуудал яригдана гэх албан бус мэдээлэл байна.

Хуучин сайд нараас гадна шинээр томилогдсон зарим сайд нар ч эхнээсээ хэл ам татлаад эхэлсэн билээ. Бид МАН-ын УЗ-ын хурлаар хэлэлцсэн асуудлыг эргэн мэдээлэх болно.