Транс тос гэж юу вэ

Транс тос нь цусны муу холестерин (LDL, low density lipoprotein)-ы түвшинг нэмэгдүүлж, сайн холестерин (HDL, high density lipoprotein)-ы хэмжээг бууруулж, улмаар судасны хатуурал үүсгэдэг.

Ургамлын тосыг өндөр хэмд халааж, устөрөгчтэй урвалд оруулснаар исэлдэж мууддаггүй тос (транс тос-маргарин) үүсдэг.

Устөрөгжүүлсэн тос буюу hydrogenated oil гэсэн бичиглэлтэй бол үүнийг транс тостой гэж ойлгоно.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв