Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авч шийдвэрлэжээ.

Түүний хувьд өнгөрсөн жил олон улсын хуралдаанд оролцож байхдаа “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан’ гэж хэлсэн үгэндээ хариуцлага хүлээн ДЭД сайдын ажлаа хүлээлгэн өгөхөөр өөр хүсэлт гаргасныг ийнхүү хүлээн авч шийдвэрлэжээ.