Ж.Батзанданг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болжээ

Шүүхээс өнгөрсөн аравдугаар сарын 10-нд  Ж.Батзанданг өөрийн туслах асан Шинэ намын дэд дарга Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжин зээлдэгч буюу Капитал банкнаас хоёр компаниар дамжуулан 12.6 тэрбум төгрөгийн зээл авч  Капитал банкыг дампууруулахад нөлөөлсөн гэх үндэслэлээр  нэг сар цагдан  хорих шийдвэр гаргасан.

Тэгвэл нийслэлийн прокурорын газраас шүүхэд цагдан хориог сунгах санал ирүүлснийг хангаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, прокурорын саналаар Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болжээ