АНУ-ын завсрын сонгуулийн урьдчилсан дүн гарч байна

АНУ-ын хууль тогтоох байгууллага Конгрессд аль нам олонх болохыг шийдвэрлэх завсрын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарч байна. Одоогоор Конгрессын 435 гишүүнтэй төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам 199 суудал, ардчилсан нам 178 суудал, харин 100 суудалтай сенатын танхимд хоёр нам тус бүр 48 суудал авч байгаа урьдчилсан дүнтэй байна. Урьдчилсан байдлаар төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдах нам олонх болох, сенатын танхимд хоёр намын ойролцоо суудал авах төлөвтэй байна.