Гал түймрийг бүрэн унтраалаа

Өнөөдөр 06:29 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл волкинг стрийт” гудамжинд хоолны цэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан, гал түймрийг 07.20 цагт бүрэн унтрааж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.