УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийнэ

УИХ-аас долоо хоног бүрийн мягмар гаригт хэвлэлийн хурал хийж, баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхөөр болсон. Ээлжит мэдээллээ өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны хоёрдугаар давхарт хийхээр тов зарлалаа.

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл өгнө.