Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
  •  Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудаар мэдээлэл өгнө.