“ОХУ-д үйлдвэрлэсэн’ пуужин Украинтай хил залгаа Польш улсын Пржеводов тосгонд унаснаас өнгөрсөн шөнө буудай хатааж байсан хоёр тариачин амь үрэгджээ. Польшийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд уг пуужинг хаанаас харвасныг тодорхой мэдээллээгүй бөгөөд дайтаж буй Москва, Киевийн аль аль нь “Орост үйлдвэрлэсэн’ пуужинг ашиглаж буй. Улмаар Польшийн гадаад хэргийн яамнаас тус улсад суугаа ОХУ-ын элчин сайдыг дуудан уулзаж, Орост үйлдвэрлэсэн пуужин яагаад тус улсын нутаг дэвсгэрт унасан талаар тайлбар авчээ.
Энэ талаар АНУ-ын талаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч тус улсын тагнуулын эх сурвалж “Associated Press’ агентлагт хэлэхдээ, ОХУ-ын талаас харвасан пуужин Польшид унасан гэж мэдэгджээ.