Х.Нямбаатар: С.Одонтуяаг үндэслэлгүй мэдэгдэл хийсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэллээ.

Тэрбээр “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирээд Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна” гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг удаа дараа хийсэнд харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хэн хүнийг цагдан хорих тогтолцоо МУ-д байдахгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулшгүй ажиллагааны журмаар баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор Шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо үйлчилж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсооч гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэлээ.