ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний  эрч чанга хэвээр, говь, талын нутгаар салхитай жиндүү хүйтэн байна.

2022 оны 11-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36 хэм, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар -18…-23 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -23…-25 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. -24…-26 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -24…-26 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-р сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 2-нд говийн бүс нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41…-46 хэм, өдөртөө -30…-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 хэм, өдөртөө -23…-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21…-26 хэм, өдөртөө -11…-16 хэм, бусад нутгаар шөнөдөө -26…-31 хэм, өдөртөө -17…-22 хэм хүйтэн, жавартай байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.