Нүүрсний хулгайн асуудлаар ЕРӨНХИЙ СОНСГОЛ зохион байгуулна

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах УИХ-ын даргын захирамжийг өчигдөр гаргалаа.

Энэхүү захирамжид  “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ ард иргэдийн оролцоог хангахыг үүрэгжүүлсэн байна. Ерөнхий сонсголыг зохион байгуулах ажлыг Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Ганболдод даалгажээ.