ШИНЖЖИЛГЭЭНИЙ 6 ЦЭГ, ДАРХЛААЖУУЛАЛТЫН 105 ЦЭГ АЖИЛЛАНА

2022 оны арванхоёрдугаар сарын 5-11-ний өдрүүдэд ажиллах түргэвчилсэн шинжилгээний цэгийн хуваарийг танилцуулж байна.

2022.12.6-нд Улаанбаатар хотод суурин 105 цэгт 105 багийн 436 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.