П.Батчимэг: Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд үйлдэгдсэн хүн амины хэргийн эзнийг мэдээд байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр NTV телевизийн “Улаан бал’ нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би Төрийн ордонд архидаж байгаад хүн унагаад алчихаагүй шүү дээ’ гэсэн ноцтой жишээ татсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Сануулахад, 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд  Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү  зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Хэргийн газар цагдаагийн байгууллагын ажилтнууд таван цаг гаруй үзлэг хийж, өндрөөс унасан учраас амиа алдсан гэсэн мэдээллийг өгч байв. Улмаар  “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн,  амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаасан байдаг.