“UFC” группын захирал О.Амартүвшингийн гэргий мисс Г.Гантуяа хөтлөгч болжээ

МҮХАҮТ-ын дарга,“UFC” группын захирал О.Амартүвшингийн гэргий мисс Г.Гантуяа хөтлөгч болжээ. Тэрээр “Alpha books” подкастаа өөрөө хөтөлдөг болсон бөгөөд анхны дугаарын зочин уншигчаар “Nandia’s talk show”-ны хөтлөгч, сэтгүүлч Н.Нандинцэцэгийг урьж оролцуулжээ.

2005 оны Улаанбаатар хотын гоо бүсгүй, 2007 онд Монголын сайхан бүсгүйгээр тодорч байсан мисс Г.Гантуяа маркетингийн менежерээс ажлын гараагаа эхлүүлж байсан.

Бизнесийн ололт амжилт, хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр олон түмний атаархлыг төрүүлдэг О.Амартүвшин хэдэн жилийн өмнө ханьдаа зориулж Улаанбаатар их дэлгүүрийн гурван давхарт Alpha брэндийн дэлгүүрийг нээж өгсөн билээ.