Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.
Тэрбээр: Жагсагчид нүүрсний хулгайн хэрэгт оролцсон хүмүүсийн нэрсийг зарлах шаардлага тавьсан.
Хэнийг ч мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр яллаж, шүүхийн шийдвэр гараагүй байхад нэр зарлаж болохгүй. Зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж тогтооно.
Харин жагсагчдын шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж байна.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан 40 мөрдөгч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байна гэв.