Жүжигчин, мисс Х.Баярмаа Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгах уран бүтээлч болох эхлэлээ тавьлаа

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмаа Америк дахь азиудын дунд зохион байгуулсан “Miss Asia USA” уралдаанд оролцож, “First Runner” шагналын эзэн болжээ. Тэрээр АНУ-д урлагийн боловсролоо дээшлүүлэн суралцаж, өдгөө Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа юм. Урлагийн хүний хувьд эх орондоо төдийгүй хилийн чанадад ажиллаж, эх орныхоо нэрийг гаргах нь нэн тэргүүний хүсэл нь. Тэгвэл дэлхийн улс орнуудыг хөгжлөөрөө тэргүүлэгч оронд урлагийн боловсролоо дээшлүүлж, азиудын дунд зохиогдсон миссийн тэмцээнд амжилт үзүүлнэ гэдэг чамлахааргүй амжилт.  Магадгүй Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгах уран бүтээлч болох эхлэлээ ийнхүү тавьсан ч юм билүү хэн мэдлээ.

Х.Баярмаагийн хувьд өмнө нь 62 дахь удаагийн “Дэлхийн мисс 2011” шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож, чамгүй амжилт үзүүлж байсан. Урлагийн гэр бүлд төрж, өссөн жүжигчин бүсгүй хилийн чанадад ч эх орныхоо нэрийг сайнаар дуурсгаж яваа бүсгүй.

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нар нь Монголдоо үлгэр дуурайлал үзүүлж яваа нэр төртэй уран бүтээлчид. Мэдээж охиноороо бахархан суугаа болов уу.