МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож, нүүрсний хулгайч хэмээн нэрсээ дуудуулаад байгаа таван гишүүн өнөөдөр 10 цагаас АТГ-т мэдээлэл хийх аж. АТГ-аас 17 нэрс зарлагдсаны тав нь тэд байв. Нэрс нь зарлагдсаны дараа тэд хэвлэлийн хурал хийж нүүрсний хулгайд ямарч холбогдолгүй, бидний нэр орсонд гайхаж байна гэх мэдээлэл хийсэн.
Тус мэдээллээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Би 7-р ангиасаа хойш нэг ч удаа нүүрсэнд хүрч үзээгүй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би таван толгойг хаана байдгийг ч мэдэхгүй.
УИХ-ын гишүүн: Ц.Сэргэлэн: зүгээр байхад зүгээр байгаарай зүү шидээд байвал зөрүүлээд тэвэн шиднэ шүү!
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Би харин ч нүүрсээ хулгайд алдсан хохирогч гэсэн юм.
Энэ үйл явдлыг зарим иргэд МАН доторх зодоон ил гарч байна гэж харж буй юм.
Тэгвэл зарим нь АН-ынханыг бяц дарах гэсэн төлөвлөгөө нь хяналтаа алдаж ард иргэдийн жагсаалаас үүдэн МАН өөрсдийн хэдэн хүнээр туг тахих шаардлага үүссэн учир дээрх хэдэн гишүүний нэрсийг зарлахаас өөр аргагүй байдал үүссэн гэх ч байна.