Монгол уран сийлбэрчдийн урласан мөсөн зочид буудал үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ

Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ нь эхнэртэйгээ хамтран Швед улсад мөсөн зочид буудал барих төсөлд ажиллажээ.   Мөсөн зочид буудлыг нийт 17 хоногийн хугацаанд барьж, байгуулсан байна. Зочид буудал нь дотроо -5 градус хүйтэн бөгөөд үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.

Түүний эхнэрийг Энхтайваны Ууганцэцэг гэдэг. Тэрбээр 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Зураач мэргэжилтэй.Тэд сүүлийн жилүүдэд хамтдаа томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцож буй юм.