Жүжигчин У.Цогтбаяр урлагийнханыг талцуулаад байгаа аж. Тэрбээр Монгол улсад сүүлийн жилүүдэд нүүрлэсэн нүүрсний хулгайчдыг зарла гэх жагсаалд манлайлан оролцож байгаа билээ.
Тэгвэл жүжигчдийн талцах болсон шалтгаан нь У.Цогтбаяр нүүрсний хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа “Эрхэт монгол групп” -ийн ерөнхий захирал Х.Мандахбаярын хэрэгжүүлж буй төслийн нүүр царай болж буй “Х түц” продакшны жүжигчин Т.Бархүү, И. Одончимэг нараас дансны хуулгаа шалгуул гэснээс улбайтай гэх мэдээлэл цацагдлаа.
У.Цогтбаярын хувьд дээрх жүжигчдийг “Эрхэт монгол группийн ерөнхий захирал Х.Мандахбаярын нүүрсний хулгайн мөнгийг нь угааж өгч байна. Тиймээс том жип машинаа хэрхэн авснаа тайлбарлаж, дансны хуулгаа шалгуул хэмээн бичжээ.
Түүний ийнхүү бичсэн нь зарим ах, эгч нарт нь таалагдаагүй байна. Харин жүжигчин н.Ганзориг түүний талд бат зогсчээ.