Гэрээсээ гараад алга болсон 15 настай охиныг олж ар гэрт нь хүргэж өгчээ

“Энэ сарын 18-нд Сонгинохайрхан дүүрэг дэх гэрээсээ гарсан 15 настай охин алга болчихлоо” гэх дуудлага энэ сарын 19-нд 00:06 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа зохион байгуулсан байна.