Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2022 оны 12-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 28-33 хэм,  өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.