ЦАГ АГААР: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

2022 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.