С.Батдөлийг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүх хэлэлцээд түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

Шүүх хуралдаан эхлэхэд түүний өмгөөлөгч түүнийг цагдан хорихгүй гадуур байцаах хүсэлтийг гаргасан боловч шүүгч түүнийг яллагдагчаар татаж, нэг сар таслан сэргийлж цагдан хорих шийдвэрийг гаргав.

Сануулахад: Өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн албанаас явуулсан хойшлуулшгүй ажиллагааны явцад С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хурааж авсан.