Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 24-нд болно

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13.30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товлосон байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр түүний өмгөөлөгч болон аав, ээжийнх нь зүгээр охины шүүх шинжилгээний дүгнэлт хүнд гэж гарсантай санал нийлэхгүй, охины асаргаа муу байснаас үрэвссэн тул дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй аж.

Санауулахад: Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан тавьсан. Нийгмийг бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү урьдчилсан хэлэлцүүлэг нь товлогдсон юм.