Ш.Алтантуяагийн ар гэрт мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг Малайзын Засгийн газар эсэргүүцжээ

Монголын загвар өмсөгч Ш.Алтантуяа 2006 онд Малайзад хэрцгийгээр амь насаа алдсан. Тэгвэл тус улсын Дээд шүүхээс талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.53 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг тус улсын Засгийн газар болон өөр гурван хүнд шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Засгийн газар болон улс төр судлаач Абдул Разак Багинда нар давж заалджээ. Тэднийг давж заалдах хүсэлт гаргасныг Холбооны ахлах зөвлөх Шамсул Болхасан, мөн Ерөнхий прокурорын танхимын Иргэний хэлтсийн II орлогч дарга нар мэдэгдсэн байна.

Учир нь шүүгдэгчид еврогийн хэмжээ хэт их байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: https://www.theedgemarkets.com/