Ерөнхийлөгч асан Х.Баттулга ирэх долоо хоногт ирнэ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга  эрүүл мэндийн шалтгааны улмаас оны өмнө БНСУ руу явсан бөгөөд ирэх долоо хоногт ирнэ гэх мэдээлэл байна. “Х.Баттулга өмнө нь орсон хагалгааныхаа дагуу БНСУ-д төлөвлөгөөт эмчилгээгээ хийлгэхээр явсан хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм. Түүнийг шинэ оноос өмнө эх орондоо буцаж ирнэ гэж байсан ч хойшилсоор байсан билээ.