“Miss Universe”-ийн ялагчаар Филиппин гаралтай гоо бүсгүй тодорлоо

Miss Universe тэмцээний ялагчаар АНУ-ын гоо бүсгүй, 28 настай Р’Бонни Нола Габриэль тодорчээ. Тэрбээр тэмцээний үеэр үндэстний хувцасны төрөлд тун өвөрмөц даашинз өмссөнөөрөө үзэгчдийн анхаарлыг илүүтэй татаж байсан гэж МИР24 мэдээлсэн байна.

Нолла Габриэль үндэсний хувцасны төрөлд АНУ сарыг эзэмших салбарт гаргасан амжилтыг илтгэсэн даашинз өмсөн гарсан юм. Энэ даашинз нь маш хүнд байсан тул бүсгүй тайзан дээгүүр явахад хүндрэлтэй байсан талаар хэвлэлүүд бичиж байв.

Р’Бонни Нола Габриэль филиппин гаралтай аж. Түүний аав нь халаасандаа ердөө хорьхон доллартайгаар Америкт ирж байжээ.