Ч.Маралмаагийн шүүх хурал хаалттай болно

Замын хөдөлгөөний урсгал сөрж долоон машин мөргөж, хүүхэд гэмтээн хохироосон иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Уг хурал нь насанд хүрээгүй хохирогчтой учраас хуулиараа хаалттай болох аж.  Харин шийдвэр сонсгох хэсгийг нээлттэй дэлгэцээр харуулах боломжтой юм байна.