Ч.Маралмаад холбогдох шүүх хурал хойшилжээ

Шүүгдэгч Ч.Маралмаад холбогдох шүүх хуралдааныг хойшилсон байна.

Тээврийн Прокурорын газраас Ч.Маралмаад холбогдуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдад хүндэвтэр хохирол болон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт товлосон бөгөөд шүүгдэгч Ч.Маралмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөсөө татгалзаж, цаашид шүүх хуралдаанд өөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.