Байшин шатаж, гурван хүн гал түймэрт өртөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 20 хороонд байшин шатаж, гурван хүн гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,  Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 22:55 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт 58 настай эрэгтэй Б, 44 настай эмэгтэй С , нэр нас, харьяалал нь тодорхойгүй 60 орчим настай, эмэгтэй нар өртөж нас баржээ. Мөн 47 настай иргэн Д нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг ОБЕГ-аас өглөө.