Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг өнөөдөр  Улсын дээд шүүхэд хүргүүлнэ

Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг өнөөдөр  Улсын дээд шүүхэд хүргүүлэх юм байна.

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны хурал 293 хүний ирцтэйгээр хуралдаж, Улстөрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрмийн хүрээнд Намын даргаа сонгож, Намын ээлжит бус их хурлаар Намын сонгогдсон даргыг ёсчлон баталсан юм.