Ерөнхийлөгч Н.Учралын хуульд бүхэлд нь хориг тавьсан талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намрын чуулганы хаалтын өдөр яаралтай горимоор хэлэлцэж баталсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-д хориг тавих болсон талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр мэдээллэсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуульд бүхэлд нь  хориг тавьсан талаар тодорхой мэдээллийг өнөөдөр өгөх юм.

Санууулахад: УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын гишүүн, цахим харилцаа холбооны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар нарын өргөн барьсан  “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг яаралтай горимоор хэлэлцэж, гурав хоногт баталсан нь иргэд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахад хүргэсэн билээ.

Бид энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.